Даш Н

Монгол хэлний иж үгийн толь Ред. Г.Сүлд-Эрдэнэ - УБ Адмон 2015 - 582

ЭШФ Б 23977-23979, НХУУТ 57078-57079

Монгол хэлний ерөнхий утгатай 1300 орчим үгээр үндсэн толгой үг болгож, үг тус бүрийн дор утгын хамаарал бүхий төрөл, ойролцоо, ижил утгатай үгсийг түүвэрлэж дэд толгой үг болгон оруулсан бөгөөд нийтдээ 17000 гаруй үгийн сантай. Эх хэлнийхээ баялаг үгийн сантай танилцаж, хуучирсан үг, бичгийн хэлний үг, ярианы хэлний үг, бүдүүлэг үг, харь гаралтай үг, нутгийн аялгууны үг, хүндэтгэлийн үг, цээр үг, хараалын үг... гэх мэт тухайн үгийн утгад хамаарах бүхий л үгсийг нэгэн утгын дор үзэх боломжийг олгосноороо давуу талтай. Нэгэн утгын хүрээнд буй үгсийн найруулгын өнгө аяс,үүсэл гарал, хэрэглээ болон утгын нарийн ялгааг гаргахыг зорьсон нь монгол хэлээр харилцагч хүн бүхэн үгийн утгыг зөв ухаарч, тодорхой, цэгцтэй ярьж бичихэд тус дөхөм болохоос гадна танин мэдэхүй, эрдэм шинжилгээний ач холбогдолтой болно.


Монгол хэл дээр,

978-99973-1-266-2

хэл шинжлэл монгол хэл үгийн сан судлал монгол хэлний иж үг иж үгийн толь