Парчин судлал Парчин судлалын бүтээлийн эмхэтгэл Эрх. На.Сүхбаатар Эмхт. Т.Баясгалан Ред. Б.Түвшинтөгс, Н.Сүхбаатар - УБ "Соёмбо принтинг" хэвлэх үйлдвэр 2015 - 190

ЭШФ Т 17940-17942, НХУУТ 57781-57783

Парчин судлал нь хамрах цар хүрээний хувьд монгол тууль судлалд Гэсэр, Жангарын дараа орох судалгааны чиглэл болон хөгжжээ. Парчин судлалын асуудлаар бие даан хэвлэгдсэн дал орчим бүтээл ( эрдэм шинжилгээний өгүүлэл,сурталчилгааны өгүүлэл, эмхэтгэл, нэг сэдэвт бүтээл, ном товхимол,тэмдэглэл, найруулал,дурсамж гэх мэт) буй бөгөөд монгол туульчдаас хамгийн их судлагдсан авьяастан гэж болно. Парчин туульч ном бичигт төдийгүй уран зурагт мөнхөрсөн цөөн ардын авьяастны нэг юм. Эрдэмтэн судлаачдын зуу шахам жилд туурвисан бүтээлүүдээс судалгаа шинжилгээнд эрэлттэй, олон нийтэд нэн шаардлагатай байдлыг харгалзан эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэл, дурсамж, нийтлэлийн төрөлд хамаарах гуч орчим бүтээлийг сонгон, Парчин судлалын ном зүйн хамт хэвлүүлжээ.


Монгол хэл дээр,

978-99973-77-67-8

утга зохиол судлал тууль судлал Парчин туульч Парчин судлал