Ойрад Монголын түүх, соёлын асуудлууд Оюутны эрдэм шинжилгээний бичиг №8 Ред. Н.Сүхбаатар Эмх. Г.Мандахбаяр, Л.Энхсаруул - УБ Соёмбо принтиг 2016 - 116

ЭШФ Т 19516, 19517

Ойрад монголын түүх, соёлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, түүнд судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны эрдэм шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд докторант, магистрант, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2015-5-8нд зохион байгуулсан хурлын илтгэлийг энэхүү “Оюутны эрдэм шинжилгээний бичиг” №8-т оруулсан ба үүнд Ууль шувуу, Ончон тайж, И.Унковскийн өдрийн тэмдэглэл, Халимагууд зүүнш буцсаны учир, Цэвэгдорж чин ван, Тагна Урианхайн нутаг, Тува улс, бэйс Аюурзана, Баядын шагай чөмөг эрхэмлэх ёс, Халимагийн зүйр цэцэн үг, “Цагаан өвгөний сан оршвой ” судар, сэвгэр дээлний шинжлэл зэрэг 15 илтгэл оржээ.


Монгол хэл дээр,

978-99973-3-637-8

түүх Монголын түүх эрдэм шинжилгээний бүтээл зохиолчдын зохиолын эмхтгэлүүд