Алтайн Тувачуудын цадиг оршив Архивын баримтын эмхэтгэл Эмхт. Б.Баатархүү, Г.Золбаяр Ред. Б.Баярсайхан, Х.Мэндсайхан - УБ Адмон 2015 - 584

ЭШФ Т 17874, 17875, НХУУТ 52311-52313, 57439-57443

Түүхийн судалгааны чухал эх сурвалжийн нэг нь архивын сан хөмрөгт хадгалагдаж буй эх баримтууд билээ. Монголын түүх, угсаатны судлалд тувагийн түүхийн асуудал нэн ялангуяа Алтайн тувачуудын түүх, угсаатны судалгаа харьцангуй бага хөндөгдөж ирсэн. Алтайн тувачуудын түүхэнд холбогдох Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй эх баримтуудаас сонголт хийн түүвэрлэж “ Алтайн тувачуудын цадиг оршив” нэртэй архивын баримтын эмхэтгэлийг судлаач хийгээд олон нийтэд зориулан хэвлүүлжээ. Судлаачид болон олон нийт ашиглах бололцоог бодож баримтуудыг кирилл бичигт хөрвүүлж, тува хэлэнд орчуулахын зэрэгцээ баримтыг эхээр нь оруулжээ. Ингэснээрээ мэргэжлийн судлаачид төдийгүй тувагийн ард иргэд сонирхогчид ашиглах бүрэн боломж бүрдсэн ба хүний болон газар усны нэрийн хэлхээ, зарим үг хэллэгийн тайлбарыг хавсаргажээ.


Монгол хэл дээр,

978-99973-0-757-6

түүх угсаатан судлал алтайн тувачууд архивын баримт