Содномцэрэн Х

Сартуул хэлний толь ба сартуулуудын авгайлга - УБ Хөх судар принтинг 2015 - 62

ЭШФ Б 23858-23860

Завханы сартуулууд монголын бусад ястан, овогтоноос арай өөр үг хэллэгийг өргөн хэрэглэдэг ард түмэн ажээ. Монголын нууц товчоонд байгаа эрдэмтдийн ойлгохгүй байгаа үгнүүдийг жирийн сартуул хүн утга учрыг тайлбарлаж чаддаг гэнэ. Монголчууд ахмад хүнийг хүндэтгэн нэрээр нь бус өөр нэр оноон дууддагийг авгайлга гэж нэрлэдэг билээ. Энэ номонд сартуулуудын маш эртний үг хэллэгийг гээгдүүлэлгүй хэрэглэсээр байгаа үгнүүдийг үсгийн дарааллаар оруулан тайлбар хийж, мөн түүнчлэн хуучин сартуулын хошуунд буй сартуулуудын авгайлгын дарааллыг бичихдээ төрсөн оныг баримталж, ургийн овгоор нь жагсаан оруулжээ.


Монгол хэл дээр,

978-99962-64-33-7

хэл шинжлэл нэр томъёоны толь бичиг монгол хэл сартуул овог