Чулуунжав Ч., Ундармаа Д

Хөдөө аж ахуйн шавьж судлал - УБ 2015 - 338

ЭШФ Т 17783-17785, БУУТ 2382-2383, 29556-29557

Энэ бүтээлд бэлчээр, хөдөө аж ахуйн таримлын ба жимс, жимсгэний хорлогч шавьжний 150 гаруй зүйлийг хамруулан, тэдгээрийг элдэв идэштэй, тэжээлийн буурцагт ургамлын, үр тарианы, техникийн ургамлын, сараанын ба сонгинолог ургамлын, хүсний ногооны, жимс жимсгэнэ ногоон байгууламжийн, бут сөөг, ашигтай буюу ангуучин, агуулахад тархсан шавьж хэмээх бүлгүүдэд хувааж, зүйл шавьж бүрийн өндөг, авгалдай, бие гүйцсэн үе шатны өнгөт зураг, гадаад шинж, биологи, тэдгээрийн тархалт, тэмцэх аргыг товчхон оруулжээ. Мөн түүнчлэн залуу судлаач нарт зориулан шавьжийн нэрний монгол, латин, орос, англи хэлхээсийг хавсаргажээ. Их, дээд сургуулийн биологийн салбарын оюутанд сурах бичиг болох төдийгүй, багш, судлаач, байгаль хамгаалалын мэргэжилтэн, агрономич,тариаланч, ногоочдод гарын авлага болох ажээ.


Монгол хэл дээр,

биологи амьтан судлал шавьж судлал хортон шавьж