Хубилай сэцэн хаан 800 жил Б.9: Дэлхийн Монгол гүрэн Эрхл. Ш.Бира - УБ Адмон 2015 - 368 - Бойль Ж.Э .

ЭШФ Б 23829-23831, НХУУТ 52008-52010, 57436-57438

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6-р сарын 15-ны өдрийн 242-р тогтоолоор Чингис хааны ач хөвгүүн Хубилай сэцэн хааны /1215-1294/ мэндэлсний 800 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан билээ. Монголын төдийгүй дэлхийн түүхэнд Их хаан Хубилайн гүйцэтгэсэн үүрэг, байгуулсан гавьяа зүтгэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээний хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, мөн Хубилай хааны талаар бичигдсэн цуврал бүтээлүүдийг эмхэтгэн хэвлүүлэн гаргажээ. Энэ цуврал бүтээлийн 1-р ботид Ш.Нацагдорж “Хубилай сэцэн хаан”., 2-р ботид Ж.Ганболд, Т.Мөнхцэцэг ба бус. “Монголын Юань улс”., 3-р ботид Ч.Далай “Монголын түүх /1260-1388/”., 4-р ботид А.Пунсаг “Тэнгэрийн их Юань улсын түүхэн тэмдэглэл”., 5-р ботид Д.Төмөртогоо “Хубилай хааны зарлигууд”., 6-р ботид Моррис Россаби “Хубилай хаан, түүний амьдрал, цаг үе”., 7-р ботид Михал Биран “Чингис хаан”., 8-р ботид Сүгияма Масааки “Монголын эзэнт гүрний мандал буурал”., 9-р ботид Жон Эндрью Бойль “Дэлхийн Монгол гүрэн” зохиолууд тус тус оржээ.


Монгол хэл дээр,

978-99973-0-724-8

түүх Монголын түүх Хубилай хаан Монголын их хаад