Цэен-Ойдов Ж

Техникийн термодинамик Тэргүүн дэвт Хян. С.Батмөнх - 3 дахь хэвл - УБ Соёмбо принтинг 2015 - 318

ЭШФ Т 17688, 17689, БУУТ 22833-22835, ГНОФ 1461-1465

Техникийн термодинамик нь дулаан техникийн онолын нэг гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эрчим хүчний хийгээд дулааны эрчим хүчний салбарт мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөөний үндсэн суурь хичээл болдог. Дулааны эрчим хүчний мэргэжлээр бакалаврын зэрэгтэй инженер бэлтгэх сургалтын гол тулгуур сурах бичиг болох “Техникийн термодинамик”-ийн тэргүүн дэвтэрт термодинамикийн үндсэн ойголтууд, судлах аргууд, төгс хийн үндсэн хуулиуд, түүний төлвийн өөрчлөлтийн процессууд, термодинамикийн 1,2,3-р хууль, үндсэн дифференциал тэгшитгэлүүд, тодорхойлогч функцууд, тэнцвэр түүний нөхцлүүд, фазын шилжилт, компрессор, дотоод шаталтат хөдөлгүүр, Стирлинг ба турбинт тийрэлтэт хөдөлгүүрийн ажиллагааны циклүүдийн талаар нилээд дэлгэрэнгүйгээр зураг, схем, жишээн дээр тайлбарлажээ. Дэд дэвтэрт бодисын термодинамикийн шинж чанар, шингэнээс уур үүсэх явц, чийглэг агаар, хий ба шингэний урсгалт, хувьсах масстай биеийн термодинамикийн ойлголт, дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэх төрөл бүрийн арга, төхөөрөмжүүдийн болон хөргөлтийн төхөөрөмжийн ажиллагааны циклүүд, тэдгээрийг шинжлэх аргуудыг багтаасан 11 бүлгээс бүрдэж байгаа бөгөөд бүлэг бүрийн дараа ойлголтоо бататгах асуултуудыг оруулж өгчээ.


Монгол хэл дээр,

978-99962-6-372-7

техник эрчим хүч дулааны эрчим хүч сурах бичиг