Бира Ш

Монголын тэнгэрийн үзэл ба Хубилай хаан Өгүүллийн эмхэтгэл Эмхт. Ц.Ишдорж - УБ Адмон 2015 - 182

ЭШФ Т 17560, 17561, НХУУТ 51806-51808, 56681-56685

Бира академич Монголын тэнгэрийн үзэл ба тэнгэрчлэх үзэл гэсэн нэр томъёог цоо шинээр дэвшүүлэн тавьж гүнзгийрүүлэн судалсны үндсэн дээр Монголын хаан засаг төр тэнгэр, бурхнаас заяатай буюу тэнгэрлэг, бурханлаг мөн чанартай гэдэг хуучны үзэл бишрэл Монголын төрийн түүхэн уламжлалд онцгой гавъяа байгуулсаныг харуулж, ялангуяа Хубилай хааны үед тэнгэрээс гаралтай гэдэг нь бурхнаас гаралтай болж тэнгэрлэг чанар нь бурханлаг чанартай болсныг тодруулан тавьсан байна. Монголын тэнгэрийн үзэл бүхэл бүхэн улс төрийн үзэл суртал болон хөгжснийг нээж гаргасан байна. Бира академичийн үзэл баримтлалын гол үндэс нь Хубилай хаан Хятадын Күнзийн сургаальд ороогүй Буддын шашинд орсон нь үндэс угсаагаа хамгаалах амин сүнс нь болсон гэдэг ерөнхий ойлголтыг олон нийтэд өгснөөрөө онцгой ач холбогдолтой болжээ. Монголын тэнгэрийн үзэл ба Хубилай хаан эмхтгэлийг уйгаржин монгол бичиг, англи, итали, орос хэл дээр бичигдсэн байна.


Монгол хэл дээр,

978-99973-0-737-8

түүхийн шинжлэх ухаан монгол судлал буддын шашин тэнгэрийн үзэл Хубилай хаан