Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ Өдөр тутмын тэмдэглэл: Баримт бичгийн эмхтгэл - 2 дахь хэвл - УБ Соёмбо принтинг 2013 - 469

ЭШФ Т 17576 ,17577 НХУУТ 51818-51820; ГНОФ 3211-3215, ОУХНУС 3177-3179

1915 онд Орос Монголын хил дээр орших Хиагт хотноо болсон гурван улсын хэлэлцээрийн дэлгэрэнгүй тэмдэглэлийг бүрэн эхээр нь монгол, орос хэл дээр эрдэм шинжилгээний тайлбарын хамтаар судлаач, уншигч өргөн олон түмэнд хүргэж байна.Түүхэнд улс хооронд болсон хурал дотроос хугацааны хувьд хамгийн удаан үргэлжилсэн Венийн бага хурлын Азийн хувилбар болсон эл Хиагтын бага хурал нь он дамжсан 9 сар үргэлжилсэн багөөд Хятад, Орос, их гүрнүүд өөрийнх нь оролцоотойгоор Чингисийн Монголын XX зууны хувь заяаг тодорхойлсон. Улс төрийн шалтгаанаар нийтэд ил болгоогүй эл түүхэн сурвалжаас Хятад, Оросооос энэ зууны эхээр Монголын талаар баримталж ирсэн их гүрний бодлогыг нэвт шувт таньж болох эрдэм шинжилгээ, судалгааны эх сурвалж болсон түүх, архивын баялаг баримт бичиг, мэдээллийг олж болно. Энэхүү баримт бичгийн эмхтгэлд гурван улсын Хиагтын гэрээний Франц, Монгол, Орос эхүүдийг оруулж өгсөн байна. Их дээд сургуулийн оюутан суралцагчид, эрдэм шинжилгээний ажилтан нарт онол арга зүйн лавлагаа болгон ашиглахад зориулагджээ.


Монгол хэл дээр,

99929-5-122-2

улс төрийн шинжлэх ухаан улс төрийн харилцаа Хиагтын гэрээ гурван улсын гэрээ