Учралт

Хүннү хэлний судлал Хян. Д.Эрдэнэбаатар - УБ Жиком пресс 2015 - 257

ЭШФ Т 17379,17380, НХУУТ 51578-51580; ГНОФ 3129-3131

Төв Азийн эртний төр улсуудын түүхэнд, хүн төрөлхтний түүхэнд баларшгүй тод мөрөө үлдээсэн улс бол, яах аргагүй Хүннүгийн төрт улс мөн юм. Хүннү бол дэлхийн түүхэнд Хятад, Энэтхэг, Грек, Ром, Египет шиг өөрийн түүх, бичиг соёл, аж ахуйн ул мөрөө маш тодоор тамгалан үлдээсэн ард түмний нэг. Хүннү судалгаа бол дэлхийн шинжтэй судалгаа, олон эрдэмтний олон олон судалгаа гарсан байдаг. Профессор Учралт эртний хятад хэл, бичиг, орчин цагийн Хятадын хэл бичиг сайн мэддэг нь хүннү хэлний судалгааг хийхэд ихээхэн дөхөм болж байгаа бөгөөд хүннү хэл шинжлэлийн түүх, түүний судалгааны арга зүйд зөв бөгөөд шинэ гарц нээхэд чухал дэм өгсөн судлаач юм. Энэхүү бүтээл нь түүх судлаач, Хүннүгийн түүх, хэл, соёлыг сонирхон судлах, суурь судалгаа хийх хүнд чухал сурвалж эх хэрэглэгдэхүүн болно.


Монгол хэл дээр,

978-99973-72-46-8

хэл шинжлэл хүннү судлал хүннү хэл хэлний гарал үүсэл