Ариунтуяа Б

Егөөтэй 99 тайлбар Монгол улсдаа хайртай хүн бүрд зориулав Ред. Ц.Өнөрбаян - УБ Мөнх дардас 2015 - 216

ЭШФ Т 17360-17362, НХУУТ 51561-51564; ГНОФ 3323-3325

Үнэнийг далд битүү утгаар ёжилж , шоглон хэлэхийг егөө гэдэг ажээ. Зохиогч энэ номондоо монгол эх хэлний элдвийн сонин, энэ цагийн илэрхий эмгэг, эргэлзээ тээнэгэлзээг онигоо, зохиомж, бодит явдал, домог, түүхээр баяжуулж тайлбарласан нь уншихад нэн сонирхолтой, ойлгоход хялбар болжээ. Үүнд монгол эх хэлний сургалт, судалгаанд хэрэг болохуйц, санал зөвлөмж, шүүмж анхааруулга зэрэг олон өнгө аястай 99 өгүүллийг “Алдааг ангилья”, “Хэрэггүй үсгийн хэмжүүр”, “Үсгэн дундах бөөн зураг юу вэ?”, “Зэрэг нэмэх болзол хангасан үгс”, “Нэр өгөхийн учир” гэх мэт хошин аястай, нэгийг хэлж, хоёрыг сануулсан нэрээр гарчиглан оруулжээ.


Монгол хэл дээр,

978-99962-71-73-1

хэл шинжлэл монгол хэл эх хэлний бодлого гаж үг хэллэг, шог үг егөө үг