Монгол хэл-уран зохиолын хичээлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт: Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл - УБ Жиком пресс 2014 - 213

ЭШФ Б-23259

“Монгол хэл уран зохиолын хичээлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь Улаанбаатар хотод 2014 оны 4-р сарын 18нд болж өнгөрчээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар монгол хэлний боловсрол, монгол бичиг, дагаврын аргаар шинэ үг бүтээх, багш бэлтгэх сургуулийн монгол хэл дидактикийн хичээл, оюутан нэг бүрийг хөгжүүлэх, монгол хэлбичгийг ЕБС-д зааж байгаа өнөөгийн байдал, жүжгийн зохиол, уран зохиолын хичээл, сурах бичиг ба хүүхдийн зохиол, дээд боловсролын сургалт, багшийн ажлын байр гэсэн асуудлуудыг хамруулсан илтгэлүүд хэлэлцэгджээ. Монгол хэл -уран зохиол, багшлах чиглэлээр суралцаж буй оюутан, багш, судлаач нарт гарын авлага болгох үүднээс эрдэм шинжилгээний хурлын материалыг эмхэтгэн толилуулж байна.


Монгол хэл дээр,

монгол хэл монголын утга зохиол эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд монгол бичиг монгол хэл уран зохиол заах арга зүй дээд боловсролын сургалт