Золжаргал Ж

Нүүрснээс кокс ба шингэн түлш үйлдвэрлэх технологи Коксын хийнээс метанол үйдвэрлэх загвар төсөл - УБ Адмон принт 2012 - 124

ЭШФ Т 17157, 17158, БУУТ 22567-22569, 25908-25910

Энэ номын зорилго нь нүүрснээс кокс ба шингэн түлш гарган авах хоёр төрлийн процессыг нэгэн үйлдвэрийн хэмжээнд нэгтгэх боломжийг судалж, тохиромжтой технологийг сонгоход чиглэсэн. Коксын дайвар хийнээс метанол үйлдвэрлэх технологийн дамжлагуудыг нэг бүрчлэн тайлбарлаж, хүхэр, бензол, аммони зэрэг дайвар бүтээгдэхүүнүүдийг гарган авах арга замууд, илүүдэл шатдаг хий, дулааныг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг авч үзжээ. Монголын нөхцөлд тохиромжтой технологийн схемийг боловсруулж, үйлдвэрийн процессын компьютер симуляцийг гүйцэтгэж, өртөгийн тойм үнэлгээг хийж толилуулжээ. Энэ ном нь нүүрс-химийн салбарт ажиллаж буй судлаач нар, инженер, мэргэжилтэнүүд, багш, оюутнууд зэрэг өргөн хүрээнд зориулагдсан бөгөөд сүүлийн үеийн практик ач холбогдолтой мэдээллийг агуулсан болно.


Монгол хэл дээр,

978-99962-0-853-9

хими нүүрс боловсруулах нүүрснээс шингэн түлш гаргах шингэн түлш түлш боловсруулах технологи кокс үйлдвэрлэх