Жалан-Аажав С

Халх журам бол Монголын хууль цаазны эртний дурсгалт бичиг мөн Ред. Х.Дамдин - УБ Цэргийн хэвлэх 1958 - 115

ЭШФ Б 18454, Т 10260, НХУУТ 4959, 4960, 31737, 31738, 33352

Монголын феодалын хууль цаазын тулгуур бичгүүд дотроос хамгийн дорвитой нь XVIII зууны эхэн үеэс тогтоож эхэлсэн "Халх журам" гэдэг монгол хууль мөн. Энд тус хуулийг бүрэн бус боловч судлах оролдлого хийсэн ба БНМАУ-ын улсын номын санд хадгалагдаж байгаа гар бичмэл, ''Шавь яамны улаан хацартаас хуулсан дүрэм'', "Яамны дүрэм", "Хугархай нүүрт хэмээх хуучин журамлах данс" зэргийг үндэслэн бичжээ. Зохиогч "Халх журам"-д тогтоогдсон зүйлүүдийг ялган салгаж хууль цаазын зохих салбаруудад ангилсан байна.


Монгол хэл дээр,

хууль эрх зүй халх журам дурсгалт бичиг