Товч агуулга:Энэхүү ном нь 18 дугаар зууны үеийн манж толь бичгүүд, тэдгээрийн үгийн санд хийсэн судалгааны ажлын үр дүн юм. Судалгаагаар толь бичгүүдийн боловсрон хөгжсөн явц, тэр дундаа, толгой үгсийг засварлан найруулж, тэдгээрийг олон янзын тольд тараан байршуулсан явдлыг мөшгөн тодруулахыг зорьсон болно. Үүнээс гадна, манж, монгол хэлний чухаг дурсгал Han-i araha manju monggo gisun-i buleku bithe“«Хааны бичсэн манж, монгол үгний толь бичиг»” (1717) - ийн үгийн санг утгын орноор зүйлчилсэн байдлуудыг судалгаандаа танилцуулав. Энэ толийн үгийн санг үгсийн аймгаар ангилж, толь бичигт тэмдэглэсэн бүтээврүүдийн утгыг орчин цагийн үзэл ойлголттой харьцуулан үзсэн болно.