Товч агуулга:Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” нь Монголын түүх сурвалжууд, түүх бичлэгийн бүтээлүүдийг эрдэм шинжилгээний боловсруулалт хийж ”Ойрад судлалын номын сан” цувралаар хэвлүүлж байгаа. ”Ойрад судлалын номын сан” цувралын XXIV дугаарт “Өөлд олноор тэмцсэн бүлэг” зохиол оржээ. 1935 онд түүхч Бүрд овогт Бавуусамбуугийн Буянчуулганы /1885-1937/ бичсэн “Өөлд олноор тэмцсэн бүлэг” хэмээх энэхүү нэгэн дэвтэр зохиолд 1758-1761 оны хоорондох Ойрадын түүхийн зурвас үеийн, Ойрадууд Манж Чин гүрний эсрэг хэрхэн тэмцсэн, тэмцэл нь аргагүйн эрхэнд хүч дутан дарагдсан, Чин гүрний эрх баригчид Ойрадуудыг хэрхэн алж хядсан, тархаан суулгасан талаар өгүүлэх болно.