Товч агуулга:"Монголын археологи хэвлэлийн хуудаснаа" тус хоёр боть номыг эрхэм уншигч та бүхэнд хүргэж байна. Энэхүү ботиудад 1922 оноос 2002 он хүртлэх хугацаанд сонин хэвлэл дээр нийтлэгдэж байсан археологи, соёлын өвийн холбогдолтой бүхий л өгүүлэл, мэдээ, нийтлэлийг түүвэрлэн оруулахыг зорьсон байна. Тус бүтээлд 1925 онд батлан гаргаж мөрдөж эхэлсэн "Хуучны зүйлийг сахин хамгаалах тухай" дүрэм, 1941 онд Улсын Бага хурлаас шинэчлэн баталсан "Хуучны зүйлийг сахин хамгаалах тухай" дүрэм зэрэг даган мөрдөж байсан дүрэм, журмаас эхлээд "Хураангуй сэтгүүл", "Шинэ толь", "Шинжлэх ухаан", "Шинжлэх ухаан, техник", "Шинжлэх ухааны академийн мэдээ", "Соёл", "Октябрийн туяа", "Дүрслэх урлаг", "Техник технологийн мэдээ, "Современная Монголия" зэрэг сэтгүүл, "Үнэн", "Залуучуудын үнэн", "Хөдөлмөр", "Утга зохиол, урлаг", "Улаан-Од", "Социалист хөдөө аж ахуй", "Үндэсний дэвшил", "Зохист аялгуу", "Ардчилал", "Ил товчоо", "Урлах эрдэм" болон Архангай, Булган, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий, Баян-Өлгий аймаг, Дархан хотын голлох хэвлэл сонинд нийтлэгдсэн 300 гаруй өгүүлэл, мэдээ, нийтлэлүүд багтсан болно.