Товч агуулга:"XX зууны Монголын зурагт хуудас" номд улирагч зуунд манай ард түмний туулж өнгөрүүлсэн нийгмийн хөгжлийн үе бүрт тохиосон түүхэн үйл явдлыг суртал ухуулгын зураг, үзэл суртлын сэдэвт шог зураг, жүжиг киноны зурагт хуудасны бүтээлээр төлөөлүүлэн үзүүлжээ. Зохиогч Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Эрдэнэцог энэхүү бүтээлдээ Монгол оронд өрнөсөн нийгэм-түүхийн үйл явцын үе шат бүрд манай ард түмний туулж өнгөрүүлсэн замнал, гол үйл явдлууд зурагт хуудаснаа хэрхэн үлдсэнийг аль болохоор бүрэн дүүрэн хамарч тусгахыг зорьжээ.