Товч агуулга:Энэхүү бүтээлд Монгол Улсын хууль зүйн албаны үүсэл хөгжил, бүтэц, зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн талаархи 89 жилийн хураангуйг тэргүүн дэвтэрт тусгасан бол дэд дэвтэрт хууль зүйн албаны төв байгууллагын XXI зууны эхний 11 жилийн үйл явдлыг хамруулан авч үзжээ. Түүнчлэн энэхүү дэвтэрт Шүүх яам, Хууль зүй, арбитын яам, Хууль зүйн яаманд ажиллаж байсан ахмадууд, дунд үеийнхэн болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд одоо ажиллаж байгаа хамт олон, орон нутгийн хууль зүйн алба буюу аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэсийн хамт олон, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажилтнуудын ажлын талаархи товч мэдээлэл, зургийн цомгоос оруулсан болно.