Товч агуулга:Энэ номд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Хорлоогийн Сампилдэндэвийн монгол аман зохиолын онол түүх хийгээд төрөл зүйлийн талаар туурвисан эрдэм шинжилгээ, сурталчилгааны өгүүллүүдээс "Монгол аман зохиолын онол, түүх судлал", "Хүүхдийн аман зохиол судлал", “Монгол сурган хүмүүжүүлэх ухаан” гэсэн гурван бүлэгт түүвэрлэн эмхэтгэж зохиогчийн мэндэлсний 70 насны ойд зориулан нийтлүүлэв.