Товч агуулга:Тугчин Дарьжавын Гомбожав нь Сэцэн хан аймгийн Санбэйсийн хошууны саруул уудам номин цэнхэр талаа, хаан Чингисийн намтар түүхийг баринтагласан хатан эжий-Хэрлэн мөрнөө, сэтгэлд мөнхөрсөн Сэргэлэн сайхан нутгаа, буурлын үеэс шүтэн биширч ирсэн Хан уул, Баяндун, Дэлгэр-Өлзийт, Даший-Яйчил, Баянжаргалан уулсаа санагалзан дурсаж, цацлаа өргөн залбирч, наран мандах, саран гийх дорно зүгт хараа сунган мэлэрч, тэр зүгийн тэнгэрийн сайханд баясаж, дурсамж номынхоо энэхүү тавдугаар дэвтрийг тэрлүүлэн бичиж үлдээв.