Товч агуулга:Зохиогч тус номынхоо эхэнд өөрийн төрсөн Архангай аймгийн Бугат сумын (Одоо Ихтамир сумын баг) нутагт аав ээж, авга нагац нарын минь гэрийн хажууханд "32 оны" гэх эсэргүү босогчид, хувьсгалт отрядынхны хооронд болсон, социализмын үеийн түүх бичээчид, үзэл сурталчид тодорхой шалтгаанаар тас нуусаар сүүлдээ түүхээс бүр мөсөн орхигдоход хүрсэн "Эх Уулын байлдаан"-ы тухай түүжийг оруулсан байна. Болсон явдлаас сэдэвлэсэн "Хорлол" нэртэй хоёрдох тууж хэмжээний хувьд жижиг боловч би агуулгынх нь хувьд тууж хэмээн нэрлэв. Номын сүүлийн хэсэгт "Ооно Баяр ба Хурдан шарга" кино драмыг оруулсан байна.