Текст томруулах:    
Аварга ингэж төрсөн

Зохиогч: Пүрэвбадам Х.


Гаралтын мэдээ: УБ НЭПКО 2023

Шифр: 63.3(1) П 915.
Номын сан:
Хүмүүнлэгийн ухааны унш.танхим (3),
Эрдэм шинжилгээний фонд (3).



Бэлэн (6).
Товч агуулга:
"Аварга ингэж төрсөн" номыг зохиогч Хадын Пүрэвбадам "Өгүүлэх сэдэв минь ижий аав, элгэн нутаг гээд бодохоор яалт ч үгүй л хайртай аав минь Цагаан Цогтынхны, Өөлдийн улаан хүзүүт Дэлэг арслангийн удам шүү дээ, миний төрсөн нутаг бөхийн өлгий шүү дээ гэх бодол дийлээд ирсэн. Бөхийн удам залгасан гэр бүл гэдгээ тодотгож бичих учиртай юм байна, Зууны манлай Заан нөхрөө, Аварга цолтой хүүгээ, Сумогийн Их аварга үрээ онцолж өгүүлэх нь зүйтэй гэж шийдсэн. Бага багаар ахиулсаар, хоног хугацааг элээсээр суутал магад Асашёорюү гэх нэртэй болсон бага хүүгийнхээ тухай илүү ихийг биччихээ юу гэж хүн харахаар ном болчихжээ. Энэ ч аргагүй, чухам Дагвадорж хүүгээр минь манай гэр бүлийг юуны түрүүнд төсөөлдөг болчихсон. Бүр цаашлаад Монгол Улс гэхээр, Асашёорюү аваргыг бүхнээс түрүүнд нүдэндээ дүрслэн харах хэмжээнд оччихоод байсан тод онуудыг л бодож, энэ хүүгийнхээ тухай их өгүүлсэн юм болов уу. Бусад ах нар нь ойлгох биз ээ. Миний өчүүхэн номын бага насны хэсгээс өнгөрсөн зууны 50, 60-аад оны Монголын хөдөөгийн амьдрал, дунд сургуулийн сурагч, Санхүүгийн техникумын оюутан үеэс минь 60-аад оны Улаанбаатарын байдал, ажил хөдөлмөрийн талбарт нягтлан бодогч явсан үеэс минь 70, 80-аад оны бүтээн байгуулалт, 90-ээд оны нуралт тодорч харагдах буй заа хэмээн итгэнэм".

Номын байршил
МУИС-ийн номын сан catalog › Details for: Аварга ингэж төрсөн
Номын сангийн нэр Дансны дугаар Төлөв Буцаах огноо
Хүмүүнлэгийн ухааны унш.танхим
5078798 Бэлэн
Хүмүүнлэгийн ухааны унш.танхим
5078799 Бэлэн
Хүмүүнлэгийн ухааны унш.танхим
5078800 Бэлэн
Эрдэм шинжилгээний фонд
1031611 Бэлэн
Эрдэм шинжилгээний фонд
1031612 Бэлэн
Эрдэм шинжилгээний фонд
1031613 Бэлэн