Товч агуулга:МУБИС-ийн Боловсрол судлалын Боловсрол судлал, арга зүйн тэнхимээс эрхлэн гаргаж буй "Боловсрол" сэтгүүлийн анхны дугаарыг уншигч та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн дугаарт хөндлөнгийн хянан магадлагаа хийсэн дараах бүтээлийг хэвлэн нийтлэсэн байна. Үүнд: Судлаач С.Анударь. Шинэ Монгол Сургуулийн XII ангийн сурагчдын мэргэжил сонголтын байдлыг тэдний өөрийн чадварт итгэх итгэлтэй нь холбон судалжээ. Судлаач Б.Урлаг, Г.Баярмаа нарын суралцагчдын морин хуур хөгжимдөх чадварыг цахим хэрэглэгдэхүүн ашиглан хөгжүүлсэн туршилт судалгаанд суралцагчдын чадварыг бодитоор үнэлэхийн тулд хэд хэдэн арга, хэрэгслийг боловсруулан хэрэглэж болох талаар өгүүлжээ. Судлаач Ж.Шинэбаяр, Д.Базарваань нар "Онлайн сургалтын арга зүй" хичээлийг сонгон судалсан бакалаврын хөтөлбөрийн оюутнуудын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой өгөгдлийг задлан шинжлэх замаар хосолсон болон онлайн сургалтын үр дүнг харьцуулан судалжээ. Судлаач Ли Хао, Д.Наранчимэг нар БНХАУ-ын Фүжян их сургуулийн шинэ медиа урлагийн 200 оюутнаас тоон өгөгдөл цуглуулан, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ медиа урлагийн хичээлийн талаар судалсан байна.