Товч агуулга:Ойрад монголын түүх, соёлын судалгааг дэлгэрүүлэн хөгжүүлэх, түүнд судлаач оюутан залуусыг татан оролцуулах зорилгоор Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв” ТББ, Оюутны эрдэм шинжилгээний “Тод дөрвөлжин” клубээс хамтран хэд хэдэн дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд докторант, магистрант, оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2012-11-30нд зохион байгуулсан хурлын илтгэлийг энэхүү “Оюутны эрдэм шинжилгээний бичиг” №3-т оруулсан ба үүнд Добун мэргэн, Дөрвөдийн Дөрбай догшин, Ойрад Оросын харилцаа, Заяа бандида, Сэнгэ хунтайж, Галдамбын үлгэр домог, Ану хатан, Зүүнгар улс, Луузан Шунабаатар,Парчины намтар уран бүтээл, Захчин хошууны Да ноён Б.Самбуу, туульч Увхын Батын тухай 20 илтгэл оржээ.