Товч агуулга:Ховардын их сургуулийн профессор Солеман Х. Абу-Бадерын энэхүү гарын авлагад нийгмийн ажлын мэдээллийг задлан шинжлэхэд статистик арга болон SPSS программыг хэрэглэх онолын зохих мэдлэгийг танилцуулахаас гадна дадлагажих жишээ дасгалыг бүлэг бүрт оруулж, SPSS хэрэглэн гарсан үр дүнг тайлбарлах, бичиглэх, танилцуулах арга замын талаар нийгмийн ажлын судалгааны баримт өгөгдөлд тулгуурлан ойлгомжтой тайлбарлажээ. Энэхүү ном нь нийгмийн ажлын ангийн оюутан, багш нар, магистр докторантууд болон нийгмийн ажилтан нарт гарын авлага болох ажээ.