Товч агуулга:Энэ толь бичигт монгол хэлний үе үеийн төрөл бүрийн тайлбар толь бичигт хараахан ороогүй, монгол хэлний үгийн сангийн үндсэн үг хэллэг болсон хоршоо үг, хоршоо хэллэг, ганцажсан хэлц үг, өвөрмөц хэлц буюу хэлц үг, нэг үйл үгийн салмал утга заасан өвөрмөц хэлц буюу хэлц үг, адилтгал үг, ерөөлийн үг, хэмжээ заасан үг, хараалын үг хэллэг, давтмал үг зэрэг хэлц өгүүлбэрийн арвин сангаас оруулжээ. Толь бичгээс үг хэллэг хайж олоход амрыг бодож, кирил үсгийн цагаан толгойн дэс дарааллаар байрлуулж, тухайн хуудасны үг хэллэг бүрийг хуудасны дээд өнцөгт хадаж өгчээ. Монгол хэл судлаач гадаад, дотоодын нийт уншигчдад зориулагджээ.