Товч агуулга:Бүтээлийн дээжсийн тус дугаарт Академич Г.Чулуунбаатарын бүтээлүүдээс иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилт, энэ чиглэлээрх төр засгийн бодлогын хэрэгжилт, тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдэл, монгол төрийн тогтолцоо, улс төрийн харилцааны өөрчлөлт, хандлага, ардчилсан засаглалын төлөвшлийн үйл явцад хийсэн судалгаа, шинжилгээний үр дүн, монгол соёл, иргэншлийн онцлог, өөрчлөлт, хандлага зэрэг асуудлаар туурвисан эрдэм шинжилгээний 55 өгүүлэл, илтгэлийг хамруулсан байна.