Товч агуулга:Энэхүү номд багшийн маань гэр бүл, үр хүүхэд, зээ нар, хамт сурч ажилласан нөхөд, Газарзүй, Аялал жуулчлалын чиглэлээр төгсгөсөн болон судалгааны ажлаа удирдуулсан шавь нарынх нь дурсамжийг эмхэтгэлээ. Баяр, гуниг, инээд, хөөр, хөгжилтэй дурсамжууд, хүн ёсны сургамжууд багшийн маань энх тунх ахуйд, Монголын орчин үеийн түүхэн цаг хугацаанд хэрхэн буй болж байсныг энэхүү баялаг намтраас уншигч та мэдэх болно.