Товч агуулга:Энэхүү эмхэтгэлд Жамбын Очирын 1943-1969 онуудад Хэнтийн баруун хэсгийн ургамалжил, бэлчээр, түүний нөөцийн талаарх судалгааны дүнгээр бичигдсэн нэгэн сэдэвт бүтээлүүд, монгол орны ойт хээрийн бүсийн хадлан бэлчээрийн суурин, хайгуул судалгаа, Бургалтай, Зүүн хараагийн эрдэм шинжилгээний станц орчмын хадлан бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, бэлчээрийн ургамлын улирлын өөрчлөлт, хадлан хадах хугацааг тогтоох зэрэг туршилт судалгааны үр дүнгүүд, түүүнчлэн эмийн, ашигт ургамлын судалгаа, тэдгээрийн химийн найрлага, идэгдэмж, улмаар бэлчээр ашиглалт, ялангуяа үхэр сүргийн бэлчээрийг зөв, хуваарьтай ашиглах, мал аж ахуйн тэжээлийн баазыг бэхжүүлэх, малын тэжээл, дарш бэлтгэх тухай аргачлал, ашиглах заавар, зөвлөмж зэрэг олон талт судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, дүгнэсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд, ном товхимол, гарын авлага, аргачлал, зөвлөмж, хялбаршуулсан өгүүллүүдийг эмхэтгэн оруулжээ.