Товч агуулга:Уг бүтээлийг МУИС-ийн биологийн факультетын биологич мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын хөтөлбөрийн дагуу зааж буй "Биометр" хичээлийн стандарт тодорхойлолтыг баримтлан бүтээсэн. Ном нь шинж тэмдэг гэж юу вэ?, Түүнийг тоо чанарын талаар яаж илэрхийлэх вэ?, Ямар хуулиар хувьсаж өөрчлөгдөж байдаг вэ?, эдгээр асуултад хариулахад чиглэгдсэн ба, сүүлийн бүлгүүдэд үнэлгээг ямар аргаар хийх, шинж тэмдэг хоорондын холбоо, өөрчлөлт хувьслын шалтгааныг илрүүлэх, зүй тогтлыг математик загварт оруулах тухай өгүүлжээ.