Товч агуулга:КОВИД -19 цар тахалтай тэмцэж, түүнийг ялах нь өнөөдөр хүн төрөлхтний амин чухал асуудал болж байна. Уг бүтээлд цар тахал, түүний сөрөг үр дагаврыг арилгахад эн тэргүүнд иргэдийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар тусгасны зэрэгцээ цар тахал нь сайн үйл, хүнлэг ёс, ёс суртахууны хариуцлага, шударга ёс, эв нэгдэл, хамтач ёсны хэрэгцээ шаардлага, цар тахлын үе дэх дэлхийг хамарсан нийгэм, эдийн засгийн хямралыг даван туулах нэг арга хэрэгсэл мөн талаар тусгажээ.