Товч агуулга:Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жил энэ онд тохиож байгаа болно. Ойн арга хэмжээг байгууллагын түүхэн замнал, өнөө цагийн хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаарх эрдэм чадал, оюун ухаанаа уралдуулсан эрдэм шинжилгээний хурлаар эхэлж байгаа нь бэлгэшээлтэй үйл юм. Тус эмхэтгэлд хүүхэд хамгааллын талаархи ойлголтыг тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдлыг судлан шинжилгээ хийх, нийгмийн ажлыг сайжруулах бүтцийн тухай тусгасан болно.