Товч агуулга:Антарктикийн алдарт судлаач, Английн далайн цэргийн ахмад Роберт Фолкон Скоттын тухай Харри Ладлемын 1965 онд хэвлүүлсэн номыг англи хэлнээс орчуулан уншигчдад хүргэж байна. Скотт 1912 оны 1 сарын 12-нд хүнд бэрх замыг туулж Өмнөд туйлд хүрсэн ч түүнээс 1 сарын өмнө норвегчүүд тэнд очиж хар туг хатгасан байсныг олж харсан ба тэд буцах замдаа өлсөж даарснаас болж эмгэнэлтэйгээр сүйрчээ. Тэднийг хайсан английн эрлийн баг Скоттын майхнаас түүний амьдралынхаа эцсийн мөч хүртэл,үхлийн эсрэг хэрхэн эрэлхэгээр тэмцэж байсан тухай тэмдэглэлийн дэвтрийг олжээ. Өмнөд туйлыг нээх их үйлсийг хэрэгжүүлэхэд Р.Скотт хэрхэн өөрийгөө хөгжүүлж, Антарктидийн экспедицийн судалгааны бэлтгэл ажлыг хангах, судалгааны ажлыг удирдан, үнэн сэтгэлээсээ тэмцэж ялалтанд хүрсэн үнэн түүхийг энэ номонд өгүүлнэ.