Товч агуулга:Өвөр Монголын Соёлын хэвлэлийн хорооноос эрхлэн хэвлүүлсэн “Алшаа хошууд хошууны монгол түүхэн данс” эмхэтгэлд Энх амгалангийн 24-р (1685) оноос Дундад Иргэн улсын 38-р (1949) он хүртэлх хугацааг хамрах Манж Чин улсын үеийн Монголын түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэлүүдийг багтаасан байна. Энэхүү 46-р ботид 9 баримт материалыг гарчиглан гэрэл зургаар оруулжээ. Түүнчлэн эл архивын баримтын эмхэтгэлийг нийт 80 ботиор эмхлэн хэвлүүлэхээр төлөвлөсөн аж.