Previous Page  3 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 6 Next Page
Page Background

2

ËÕÀÃÂÀ,

2017.11.15

ÄÅÔÀÊÒÎ ÃÀÇÅÒ

Ж:

Та нийтийн хоол хүнсний

боловсролын чиглэлээр их анхаарч

ажилладаг хүн. 12 жилийн турш UBS

телевизээр хоолны нэвтрүүлэг бэлтгэн

хүргэсэн. Хоолны салбар одоо ямар

хэмжээнд, хаана явна вэ?

Ш. Эрдэнэхүү:

1960-1990 оны үед

хоолны салбарын алтан үе байсан гэж

хэлж болно. Түүнээс хойш хамгийн

түрүүнд хувьчлагдаад мэргэжлийн бус

хүмүүсийн гарт очин бодлого алдагдан,

өмнө нь төрөөс зохицуулж байсан бүх

нийтийн хоолны боловсрол хаягдсан

асуудал гарч ирж байгаа юм. Тийм учраас

манай Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний

хөгжлийн төв иргэд рүүгээ хандсан

бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор UBS

телевизийн “Cook time” нэвтрүүлгийг

санаачлаад 12 жил тасралтгүй явуулсан.

Ж:

Хоол үйлдвэрлэлийн тал дээр

хамгийн их анхаарал татаж байгаа

зүйл бол хүнсний аюулгүй байдал? Та

үүнийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний

хөгжлийн төвийн тэргүүний хувьд яаж

харж байна вэ?

Ш. Эрдэнэхүү:

1958 оноос эхлээд

социализмын материал техникийн бааз

гээд үүний хүрээнд төвлөрсөн нийтийн

хоолны гал тогоог төрөөс 2000 он

хүртэл зохицуулж байсан түүхтэй. Хоол

хүнсний үндсэн гурван үүрэг одоо ч

хэвээрээ байгаа: хүний биеийн эд эсийг

бүтээх, нөхөн төлжүүлэх, бодисын

солилцоог зохицуулах, биеийн дотоод

дулааны энергийн эх үүсвэрийг хангах.

2000 оноос хойш энэ гурван үндсэн

үүргийг иргэд өөрсдийнхөө нуруун дээр

авч явж байна. Үүнээс үүдээд өвчлөл,

нас баралт, биеийн өсөлт хөгжил,

амьдралын чанарын асуудал гарч ирж

байгаа. Ерөнхийлөгчийн санаачлагаар

“Хүнсний аюулгүй байдлын үндэсний

чуулган” зохион байгуулагдсан нь энэ

асуудлыг төрөөс анхаарч үзэж байгаа

нэг алхам. Хүнсний аюулгүй байдал

эцсийн эцэст юу вэ гэхээр түүхий эд,

материалыг бэлтгэх, түүнийг нийгмийн

хариуцлага болгож хувиргах системийн

үйл ажиллагаа юм. Бид маш их системийн

алдаан дээр байгаа учраас өнөөдөр

хүнсний аюулгүй байдал хангагдахгүй

байгаа гэж үзэж байгаа.

Ж:

Төр стандарт тогтоогоод түүнийгээ

биелүүлэх үүрэгтэй. Хүнсний аюулгүй

байдлын стандарт гэж зүйл байна

уу? Хилээр орж ирж байгаа хүнсний

бүтээгдэхүүнд

тавих

хяналтын

лаборатори гэж байдаг уу, энэ тухай

яриач.

Ш. Эрдэнэхүү:

Төр өөрийнхөө

чиг үүргийн дагуу сүүлийн үеийн

тоног төхөөрөмжөөр тоноглогдсон

лабораториудыг байгуулах, Нийгмийн

эрүүл мэндийн үндэсний төв, Хүнс,

хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,

Стандарт, хэмжил зүйн газар гэх зэргээр

үүргээ биелүүлээд явдаг ч гэсэн эдгээр

байгууллагуудын хамтын ажиллагаа

хангагдахгүй байна. Ихэвчлэн “хаяагаа

манасан” ажил хийдэг. Монголчууд

орчин цагийн нийтийн хоолны

түүхийг бий болгохдоо гурван удаа

хоол

үйлдвэрлэлийн

стандартыг

боловсруулсан байдаг. Эхлээд 500

хоолны жор байсан бол 1986 онд 1140

хоолны жор, технологийг гаргасан.

Үйлдвэрлэгчид нэг хэсэг нь өөрсдөө

мэдээд хоолоо хийх эрхтэй гэдэг,

зарим нь төрөөс хоолны технологийг

боловсруулах ёстой, гэхдээ зөвхөн

хорогдлын

норм,

хөдөлмөр

зарцуулалтыг тооцоход оролцохоос

дотоод үйл ажиллагаанд оролцох ёсгүй

гэдэг.

Ж:

Ресторан, зоогийн газруудад хоолны

үйлчлэх стандарт гэж юу вэ?

Ш.Эрдэнэхүү:

Стандартад

хоолны үйлчилгээний нэр томьёоны

тодорхойлолт, хоолны газрын төрөл

зүйл, ангиллуудыг зааж өгсөн байдаг.

Хоолны газар байгуулахын тулд ямар

шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байх

ёстой, аль төрөлд орох, энэ нь олон

улсын стандартад хэр нийцэж байгаа

гэх зэргийг стандартаар зохицуулж байх

ёстой юм. Одоогоор 3 дахь хоолны

стандартыг гаргах шаардлагатай. Үүн

дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн яам стандартыг барьж аваад,

зангидаад авах чиглэл байхгүй, зөвхөн

стандартыг батлах талаас нь Стандарт,

хэмжил зүйн газар хариуцаж байдаг.

Тэгэхээр стандартыг боловсруулах

төсөв мөнгө зангидах газар байхгүй

болж байгаа юм. Үүнийг хэн хийх

вэ гэхээр олон нийтийн, төрийн бус

байгууллагууд, эрдэмтэн, шинжээчид

өөрсдийн санаачлагаар боловсруулах

хэрэгтэй байгаа юм.

Ж:

Стандартыг зөрчвөл яах вэ?

Ш.Эрдэнэхүү:

Стандартын

хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын

газар хянаж байгаа.

Ж:

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний

төв гэсэн, тэд ямар үүрэгтэй вэ?

Ш. Эрдэнэхүү:

Нийгмийн эрүүл

мэндийн үндэсний төв монгол хүний

бие организмд ямар хоол хүнсийг

хэрэглэвэл тохиромжтой, хэр их

илчлэгтэй хоол хүнс идэх ёстой гэх мэт

суурь судалгааг хийдэг.

Ж:

Жишээ нь Монгол улс тарган

хүүхдийнхээ тоогоор Азид Индонезийн

дараа ордог юм байна. Үүнийг та хувь

хүнийхээ хувьд яаж харж байна вэ?

Ш. Эрдэнэхүү:

Хэд хоногийн өмнө

“Хүнсний аюулгүй байдлын үндэсний

чуулган” болоход Монголын шүдний

эмч нарын холбооноос 10 минутын

илтгэл тавьсан. 2014 оноос өмнө хүний

таргалалт, цусан дахь холестериныг өөх

тостой шууд холбож үздэг байсан. 2014

Ш.Эрдэнэхүү

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төвийн тэргүүн

Англи, монгол хэл дээрх ярилцлага,

jargaldefacto.com/category/8

ÄЕÔÀÊÒÎ ßÐÈËÖËÀÃÀ