Монголын бурхны шашны аман түүх Дурсамжид үлдсэн сүм хийдүүд: "Монголын сүм хийдийн түүхэн товчоо" төслийн хүрээнд 2007 онд залуу насандаа лам байсан настангуудаас ХХ зууны эхэн үеийн хүрээ хийдүүдийн талаар авсан ярилцлага Б. III: Монгол судлалын шилдэг эх хэрэглэгдэхүүн Ерөн. ред. Н.Батболд Эмхт. Ч.Хулан, Сю Бөрн Зөвл. ред. Т.Кристина, Г.Жалсрайжамц Цувралыг эмхт. С.Чулуун Хэвлэлийн эх бэлт. Г.Лхамжав, Ж.Цэдэнсодном Хавтс. диз. Ш.Гантуул - УБ 2023 - 848

ЭШФ Т 27273-27275

“Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийн хүрээнд XX зууны эхэнд Монгол оронд 1000 гаруй сүм хийд байжээ гэж тооцоолсон. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед ном эрдэм хамгийн сайтай лам нарын олонх нь цаазлагдсанаар бараг бүгд шахуу санд мэнд хаалгаа барьж, үлдсэн нь албан хүчээр хаагджээ. Тэдгээр сүм хийдүүдийн дийлэнхийнх нь түүх, ёслол, шашны зан үйлүүд зөвхөн нэгэн цагт тэнд лам хувраг байсан эрчүүдийн ой тойнд л үлджээ. Энэхүү номд орсон аман түүхүүдийг “Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийн хүрээнд 2007 онд цуглуулав. 2007 онд амьд сэрүүн байсан өндөр настай 142 лам нартай хийсэн ярилцлага энэ номд багтсан болно. Монгол орон даяар байсан 180 гаруй сүм хийдийн талаар бий. Тэдгээр настайчууд бүгд залуудаа лам байсан тул 1920-1930-аад оны үеийн чухал мэдээллүүдийг өгсөн байна.


Монгол хэл дээр,

978-9919-9039-1-6

шашин буддын шашин Монголын бурхны шашин Монголын сүм хийд хүрээ хийдүүд