Нэргүй Ж

"Нууц товчоо"-ны Палладий Кафаров - УБ Жиком пресс 2015 - 272

ЭШФ Б 24427-24428, НХУУТ 53115-53117, ГНОФ 1390-1392

XIX зуун бол дэлхийн Монголсудлалын АЛТАН ҮЕ байлаа. Тэр дундаа Оросын Монголсудлал уг Алтан үеийн эхийг тавьсан, тэрхүү Алтан үеийн хуанлийн хуудсыг анхлан нээсэн хүн нь Оросын Үнэн алдартны шашны хар лам Палладий Кафаров агаад чухамхүү тэр Эрхэмбээрийн ачаар л Хаант Орос Улс, түүнээс хойшхи Зөвлөлт Холбоот Улс дэлхийн Монголсудлалын төв болсоор ирсэн байх юм. Номын зохиогч Ж.Нэргүй “Монголын нууц товчоо”-г дэлхийд анх түрүүн гадаадын хэлээр орчуулснаараа дэлхийн Монголсудлалын салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, өвөг хаадынх нь цадиг шасдирыг дэлхийн монголчуудын гарт бариулж, мэлмийд толилуулсан Оросын тэр санваартан Палладий Кафаровын талаар судалгааны бүтээл хураан тэмдэглээд, урьд өмнө нь монгол хэлээр орчуулагдаж байгаагүй дөрвөн бүтээлийг төрөлх хэлнээ буулгаж дуусаад эрхэм уншигч та бүхний гар дээр тавьж байна. Номын нэгдүгээр хэсэгт Пётр Иванович Кафаровын намтар, амьдралынхаа ажлаар холбогдож байсан монголч эрдэмтдийн тухай, МНТ-г улс үндэстнүүдийн хэлээр анх удаа хөрвүүлсэн их гүүш нарын тухай оруулжээ.


Монгол хэл дээр,

978-99973-72-33-8

түүх монголч эрдэмтэн монгол судлаач Палладий Кафаров